Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Л.Эрдэнэчимэг гишүүн СХД-ийн иргэдийг хүлээн авч уулзав

УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг өнөөдөр Сонгинохайрхан дүүргийн 18, 20 дугаар хорооны иргэдийн төлөөллийг Төрийн ордонд хүлээн авч уулзлаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Л.Эрдэнэчимэг гишүүн СХД-ийн иргэдийг хүлээн авч уулзав
Л.Эрдэнэчимэг гишүүн СХД-ийн иргэдийг хүлээн авч уулзав. Зураг: МҮОНРТ

УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг өнөөдөр Сонгинохайрхан дүүргийн 18, 20 дугаар хорооны иргэдийн төлөөллийг Төрийн ордонд хүлээн авч уулзлаа. Тус дүүргийн ашиглалтын хугацаа дууссан орон сууцанд амьдарч буй иргэдээс УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэгт олон санал ирүүлсэн байна. Тиймээс Нийслэлийн Засаг Даргын Тамгын газрын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан зарим удирдлага, мэргэжилтнүүдийг энэ удаагийн уулзалтад оролцуулсан юм.

УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг хэлэхдээ, ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцанд амьдарч буй иргэдээс удаа дараа гомдол ирсэн. Жишээлбэл, Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх “таван шар”-ын таван байшинг бүгд андахгүй. Энэ бол 1950-1960-аад оны үед баригдсан. Мэргэжлийн хяналтын байгууллагаас ашиглалтын хугацаа дууссан гэсэн дүгнэлт гараад удаж буй. Их хэмжээний цас, бороо ороход эдгээр байр бүхэлдээ усанд автаж, үүнээс үүдэн айлууд олон цагаар цахилгаангүй болоход хүргэдэг зэрэг хүнд нөхцөлд амьдарч байна. Тиймээс нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын удирдлага, мэргэжилтнүүдийг уулзуулж буйгаа онцлов.

Нийслэлийн Засаг Даргын Тамгын газрын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч дарга С.Очирбат, ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг дахин төлөвлөн, барилгажуулах журмын дагуу иргэд өөрсдөө санаачилга гаргаад хүсэлтээ ирүүлбэл дахин төлөвлөлтөд оруулах боломжтойг онцлов. Сонгинохайрхан дүүрэгт ашиглалтын хугацаа дууссан орон сууцанд амьдарч буй 30 гаруй мянган иргэн байгааг УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг хэллээ. Мөн тэрээр, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн тогтоолоор батлагдсан журмын дагуу асуудлаа шийдвэрлэж чадвал төв зам дагуу байршил сайтай газарт иргэд 2-3 жилийн дотор шинэ байранд орох бүрэн боломжтой гэв.

Хуваалцах