Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Мал эмнэлгийн лабораториудад тоног төхөөрөмж нийлүүлнэ

“Мал аж ахуйн эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх төсөл”-өөс мал эмнэлгийн лабораториудын оношилгооны чадавхыг бэхжүүлэх ажлыг хийж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Мал эмнэлгийн лабораториудад тоног төхөөрөмж нийлүүлнэ
Мал эмнэлгийн лабораториудад тоног төхөөрөмж нийлүүлнэ. Зураг: МҮОНРТ

“Мал аж ахуйн эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх төсөл”-өөс мал эмнэлгийн лабораториудын оношилгооны чадавхыг бэхжүүлэх ажлыг хийж байна.

Энэ хүрээнд Хэнтий аймгийн Мал эмнэлгийн лабораторид хасах 86⁰С-ийн гүн хөлдөөгч, малын гоц халдварт өвчнүүдийг оношлох бодит хугацааны ПГУ-ын машин, лабораторит биоаюулгүй байдал, аюулгүй байдлыг хангуулах зарим тоног төхөөрөмж (A II ангиллын биоаюулгүйн кабинет, аюулгүйн шүршүүр, нүд угаах төхөөрөмж), болон халаах, агааржуулах, хөргөх системийг 4 лабораторид суурилуулуулж хүлээлгэн өгөв.

Мөн Ховд, Өвөрхангай аймгийн Мал эмнэлгийн лаборатори болон Улсын мал эмнэлгийн төв лабораторит шаардлагатай зарим тоног төхөөрөмжийг нийлүүлнэ гэж Мал эмнэлгийн ерөнхий газраас мэдээллээ.

Хуваалцах