Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Малчдыг дэмжихэд 199.6 тэрбум төгрөгийн зээл олгожээ

“Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-ний хүрээнд хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжихэд 650 тэрбум төгрөгийн зээлийг шийдвэрлүүлсэн.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Малчдыг дэмжихэд 199.6 тэрбум төгрөгийн зээл олгожээ
Малчдыг дэмжихэд 199.6 тэрбум төгрөгийн зээл олгожээ. Зураг: МҮОНРТ

“Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-ний хүрээнд хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжихэд 650 тэрбум төгрөгийн зээлийг шийдвэрлүүлсэн.

Үүнээс ноолуур бэлтгэлийн зээлд 94.9 тэрбум, ноосны хөнгөлөлттэй зээлд 3.2 тэрбум, арьс ширний хөнгөлөлттэй зээлд 13.2 тэрбум, хаврын тариалалтын зээлд 43.3 тэрбум, махны нөөц бүрдүүлэхэд 97.6 тэрбум, улаан буудай, тосны ургамал худалдан авах зориулалтаар 42.4 тэрбум, малчдыг дэмжихэд 199.6 тэрбум төгрөгийн зээлийг тус тус олгосон нь чухал ач холбогдол бүхий арга хэмжээ болсон гэж ХХААХҮЯ-наас мэдээллээ.

Хуваалцах