Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Малчдын түвшинд өвс тэжээлийн бэлтгэл ажил 57.9 хувьтай байна

Засгийн газрын 186 дугаар тогтоолоор аймаг, сумын аюулгүйн нөөцөд 30.8 мянган тонн өвс, 11.7 мянган тонн тэжээл бэлтгэх үүрэг өгсөн. Одоогийн байдлаар 12.4 мянган тонн өвс буюу 40.2 хувьтай, 2.5 мянган тонн тэжээл буюу 21.1 хувьтай бэлтгэж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Малчдын түвшинд өвс тэжээлийн бэлтгэл ажил 57.9 хувьтай байна
Малчдын түвшинд өвс тэжээлийн бэлтгэл ажил 57.9 хувьтай байна. Зураг: МҮОНРТ

Засгийн газрын 186 дугаар тогтоолоор аймаг, сумын аюулгүйн нөөцөд 30.8 мянган тонн өвс, 11.7 мянган тонн тэжээл бэлтгэх үүрэг өгсөн. Одоогийн байдлаар 12.4 мянган тонн өвс буюу 40.2 хувьтай, 2.5 мянган тонн тэжээл буюу 21.1 хувьтай бэлтгэж байна.

Харин малчдын түвшинд өнөөдрийн байдлаар/2017.10.13/ 712.3 мянган тонн өвс, 816.0 тонн сүрэл, 6266.4 тонн ногоон тэжээл, 6528.3 тонн үйлдвэрийн тэжээл, 28.5 мянган тн гар тэжээл, 289.8 тонн дарш, 37.3 мянган тонн давс, хужир бэлтгэж өвс, тэжээлийн бэлтгэл ажил 57.9 хувьтай байна. Архангай, Баян-Өлгий, Булган, Дорнод, Орхон, Увс, Ховд, Хөвсгөл, Хэнтий аймаг 50.0-иас дээш хувьтай байна.

№ Тэжээлийн төрөл Бэлтгэх Бэлтгэсэн Хувь 1 Хадлан 1230162.7 712342.9 57.9 2 Сүрэл 36219.0 816.0 2.3 3 Ногоон тэжээл 23472.0 6266.4 26.7 4 Үйлдвэрийн тэжээл 48962.6 6528.3 13.3 5 Гар тэжээл 71310.0 28467.3 39.9 6 Дарш 8894.0 289.8 3.3 7 Давс, хужир, шүү 114984.0 37266.3 26.2 Тэжээлийн нэгжид шилжүүлснээр 711401.0 362394 50.9

Хуваалцах