Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Малчдын өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангахад туслав

“Эрдэнэс Тавантолгой” ХК орон нутаг, хамтын ажиллагаа, нийгмийн хариуцлагын хүрээнд 2023 оны 8 дугаар сарын 30-ны өдрөөс хойш сар гаруйн хугацаанд Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Цагаан-Овоо, Сийрст, Билгэх багийн 40 гаруй малчин өрхийн хороо бууц засаж тохижуулах, малын сэг зэм зайлуулах, ариутгах

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Малчдын өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангахад туслав
Малчдын өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангахад туслав. Зураг: МҮОНРТ

“Эрдэнэс Тавантолгой” ХК орон нутаг, хамтын ажиллагаа, нийгмийн хариуцлагын хүрээнд 2023 оны 8 дугаар сарын 30-ны өдрөөс хойш сар гаруйн хугацаанд Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Цагаан-Овоо, Сийрст, Билгэх багийн 40 гаруй малчин өрхийн хороо бууц засаж тохижуулах, малын сэг зэм зайлуулах, ариутгах ажлыг туслан гүйцэтгэгч компаниудын хамтаар гүйцэтгэж, өвөлжилтийн бэлтгэлээ хангахад нь туслав.

Энэхүү ажилд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн туслан гүйцэтгэгч компаниуд болох “Нормаунт”, “Карс”,”ТТОТ”, TTJVCO” “Спэйшл Майнинг” ХХК-иуд идэвхтэй оролцож, машин техник, ажиллах хүчнээр тусалж, малчдын талархлыг хүлээлээ. Компаниас сүүлийн жилүүдэд Цогтцэций сумын малчдын өвөлжилтийн бэлтгэл хангах ажилд дэмжлэг үзүүлэн ажиллаж байгаа юм.

Эх сурвалж: "ЭТТ" ХК

Хуваалцах