Малчидтай уулзаж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа
УОК-ын Нарийн бичгийн дарга, дэд хурандаа Т.Баярхүүгээр ахлуулсан “Шуурхай бүлэг” орон нутагт ажиллаж байна.
Мэдээллийн алба

УОК-ын Нарийн бичгийн дарга, дэд хурандаа Т.Баярхүүгээр ахлуулсан “Шуурхай бүлэг” орон нутагт ажиллаж байна.
Шуурхай бүлэг өнөөдрийн байдлаар Өвөрхангай, Говь-Алтай, Ховд, Баян-Өлгий, Увс аймагт ажиллаж, аймгийн Онцгой комиссыг хуралдуулан өвөлжилтийн нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний хэрэгжилттэй танилцаж, холбогдох үүрэг чиглэлийг өглөө.

Мөн малчидтай уулзаж, санал сэтгэгдлийг сонсохын зэрэгцээ мах үйлдвэрлэлийн компанийн төлөөлөлтэй уулзаж, үйл ажиллагаатай танилцлаа.
Шуурхай бүлэг Завхан, Архангай аймагт ажиллах юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.




















