Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Малын эрүүл мэнд, цахим шилжилтийн талаар ярилцлаа

Мал аж ахуйн эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх төслийн хүрээнд малын эрүүл мэндийн чиглэлээр хэрэгжүүлсэн ажил, цахим хөдөө аж ахуй болон өнөөгийн нөхцөл байдлын талаар мэдээлэл солилцох зорилгоор

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Малын эрүүл мэнд, цахим шилжилтийн талаар ярилцлаа
Малын эрүүл мэнд, цахим шилжилтийн талаар ярилцлаа. Зураг: МҮОНРТ

Мал аж ахуйн эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх төслийн хүрээнд малын эрүүл мэндийн чиглэлээр хэрэгжүүлсэн ажил, цахим хөдөө аж ахуй болон өнөөгийн нөхцөл байдлын талаар мэдээлэл солилцох зорилгоор НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгч Винод Ахужа тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзлаа.

Малын эрүүл мэндийн чиглэлээр хэрэгжүүлж буй ажлын явцын талаар олон улсын зөвлөх Крис Бартелс, Монгол дахь цахим хөдөө аж ахуйн талаар үндэсний зөвлөх Д.Дүгэрдорж нар танилцуулга хийв.

Антибиотикийн зүй зохисгүй хэрэглээ нь нэг анхаарал татсан асуудал юм. Тиймээс малчид юун түрүүнд малын эмчид ханддаг зохистой дадлыг хэвшүүлэх чиглэлээр олон улсын байгууллагатай хамтран ажиллаж сургалт, таниулга хийх төлөвлөгөөтэй байна.

Хөдөө аж ахуйн салбарын цахим шилжилт, малын эрүүл мэнд нь хамгийн чухал асуудал буюу бидний нэн тэргүүний зорилт болоод байна. НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын төлөөлөгчидтэй энэ асуудлыг хөндөн ярилцсан нь цаг үеэ олсон чухал уулзалт боллоо гэж ХХААХҮЯ-наас мэдээллээ.

Хуваалцах