МАН: Огцорсон Засгийн газарт байсан хүнийг Ерөнхий сайдад томилохыг дэмжихгүй
Өнөөдөр УИХ дахь МАН-ын бүлэг мэдээлэл хийж, Ардчилсан намаас Ерөнхий сайдад нэр дэвшүүлсэн Ч.Сайханбилэгийг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ албан ёсоор мэдэгдсэн.
Мэдээллийн алба

Өнөөдөр УИХ дахь МАН-ын бүлэг мэдээлэл хийж, Ардчилсан намаас Ерөнхий сайдад нэр дэвшүүлсэн Ч.Сайханбилэгийг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ албан ёсоор мэдэгдсэн.
Уг шийдвэрийг өчигдөр хуралдсан намын бүлгийн болон Удирдах зөвлөлийн хурлаар хэлэлцэж байж шийдсэн бөгөөд намын бүх гишүүд шийдвэрээ биелүүлж ажиллана гэдгийг намын дарга М.Энхболд хэлсэн юм.
МАН-ын үзэж буйгаар огцорсон Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргыг дараагийн Засгийн газрын тэргүүнээр сонгох нь буруу аж. Мөн шинээр томилогдох Ерөнхий сайд нь эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлыг сайжруулах мэдлэг туршлагатай байхаас гадна УИХ дахь намын бүлэгтээ зөвшөөрөгдсөн хүн байх ёстой ажээ.



















