Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Марзан Шарав цогцолбор”-ыг байгуулахдаа Налайх дүүргийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулах нь зүйтэй гэв

Нийслэлийн газар зохион байгуулалтын албанаас Марзан Шарав Хишигтэн ТББ-аас санаачилсан “Марзан Шарав цогцолбор” төслийг хэрэгжүүлэхэд шаардлагатай газрын асуудлыг

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Марзан Шарав цогцолбор”-ыг байгуулахдаа Налайх дүүргийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулах нь зүйтэй гэв
“Марзан Шарав цогцолбор”-ыг байгуулахдаа Налайх дүүргийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулах нь зүйтэй гэв. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн газар зохион байгуулалтын албанаас Марзан Шарав Хишигтэн ТББ-аас санаачилсан “Марзан Шарав цогцолбор” төслийг хэрэгжүүлэхэд шаардлагатай газрын асуудлыг Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанд танилцууллаа.

“Марзан Шарав цогцолбор”-ыг байгуулахад 50 гаруй га газар шаардлагатай бөгөөд төслийг санаачлагч иргэн Ч.Хишигчулуун СХД-ийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 52-ын даваа, Согоотын ам, Тусгалын ам зэрэг байршилд санал ирүүлжээ.

Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга А.Энхманлай “Эдгээр байршлууд нь нийслэлийн Газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө, Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө зэрэг урт хугацааны бодлогын бичиг баримтуудад аялал жуулчлалын бүсийн чиглэлээр тусгагдаагүй байна.

Иймээс “Марзан Шарав цогцолбор”-ыг байгуулахдаа Налайх дүүргийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулах нь зүйтэй. Уг цогцолборыг Тэрэлж болон Туул голын дагуу Чингисийн хүрээ орчим байгуулах саналтай байна” гэв. Уг саналыг дэмжин салбарын яаманд уламжлахаар боллоо.

“Марзан Шарав цогцолбор” нь 19 дүгээр зууны сүүлч, 20 дугаар зууны эхэн үеийн Монголчуудын аж амьдрал, соёл урлагийн түүхийг харуулсан өв үлдээх, гадаад болон дотоодын аялал жуулчлалыг хөгжүүлэх ач холбогдолтой аж.

Эх сурвалж: НИТХ

Хуваалцах