Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Мэдээлэл технологийн салбар ойрын 20 жилдээ ажиллах хүчний хомсдолтой байна

ЕБС-ийг шинээр төгсөж, их, дээд сургуульд элсэн суралцагчдын олонх нь эдийн засагч, хуульч, эрх зүйч гэсэн мэргэжлийг сонгодог байна.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Мэдээлэл технологийн салбар ойрын 20 жилдээ ажиллах хүчний хомсдолтой байна
Мэдээлэл технологийн салбар ойрын 20 жилдээ ажиллах хүчний хомсдолтой байна. Зураг: МҮОНРТ

Мэдээлэл технологийн салбар ойрын 20 жилдээ ажиллах хүчний хомсдолтой байна гэлээ.

Манай улсад сүүлийн жилүүдэд мэдээлэл технологи эрчимтэй хөгжиж байна. Үүнийгээ дагаад ажиллах хүчний хомсдол үүссэн. ЕБС-ийг шинээр төгсөж, их, дээд сургуульд элсэн суралцагчдын олонх нь эдийн засагч, хуульч, эрх зүйч гэсэн мэргэжлийг сонгодог байна.

Тодруулбал, ШУТИС-ийн Мэдээлэл технологийн сургуулийг 2022 онд 10 оюутан төгсжээ. Үүнээс харахад мэдээлэл технологийн салбарын ажиллах хүчний хомсдол их байна. Иймд салбарын яамнаас энэ чиглэлээр суралцагчдад төлбөрийн хөнгөлөлт үзүүлэх, боловсон хүчний ажлын үнэмлэмжийг нэмэгдүүлнэ гэлээ.

Цахим хөгжил, харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн дарга н.Батцэцэг ингэж ярилаа.

Mongolian National Radio · Мэдээлэл технологийн салбар ойрын 20 жилдээ ажиллах хүчний хомсдолтой байна

Хуваалцах