Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Мельбурн хотод консулын үйлчилгээ үзүүлнэ

Монгол Улсаас Австрали Улсад суугаа Элчин сайдын яамнаас 2021 оны нэгдүгээр сарын 30-нд Мельбурн хотод ажиллан консулын үйлчилгээ үзүүлнэ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Мельбурн хотод консулын үйлчилгээ үзүүлнэ
Мельбурн хотод консулын үйлчилгээ үзүүлнэ. Зураг: МҮОНРТ

Монгол Улсаас Австрали Улсад суугаа Элчин сайдын яамнаас 2021 оны нэгдүгээр сарын 30-нд Мельбурн хотод ажиллан консулын үйлчилгээ үзүүлнэ.Консулын үйлчилгээнд:• Иргэний үнэмлэх шинээр авах болон 25, 45 насны сунгалт,

• Нотариатын үйлчилгээ,• Итгэмжлэл гэрчлэх /Бүх төрлийн/• Төрсний бүртгэл,• Гэрлэлт бүртгэл,• Гадаад паспорт захиалга• Бичиг баримтны орчуулга, баталгаажуулалт зэрэг болно.

Эдгээр үйлчилгээг авахын тулд шаардлагатай материалыг бүрдүүлж, зохих анкетыг бөглөн авч ирнэ үү. Бүрдүүлэх материалын жагсаалт, анкетыг ЭСЯ-ны цахим хуудаснаас авна уу.

Үйлчилгээ үзүүлэх хугацаа:10.00 - 17.00 цаг

Үйлчилгээ үзүүлэх газрын хаяг:The Hub Docklands,80 Harbour Esplanade, Docklands, VIC3008

Консулын үйлчилгээг үзүүлэхдээ Викториа мужийн захиргаа, эрүүл мэндийн байгууллагын гаргасан зөвлөмж, шийдвэрийг чанд мөрдөж ажиллах учраас иргэдийг аль болох бөөнөөр цуглуулахгүй, тодорхой цагт хуваарилах тул үйлчилгээ авах иргэд ямар үйлчилгээ авах талаар consul@mongolianembassy.org.au хаягаар нэгдүгээр сарын 28-наас өмнө ирүүлэхийг хүсье.Жич: Шинэ Өмнөд Уэльс мужид ажиллах зөвшөөрөл гармагц ойрын үед Сидней хотод мөн үйлчилгээ үзүүлнэ.

МОНГОЛ УЛСААС АВСТРАЛИ УЛСАД СУУГАА ЭЛЧИН САЙДЫН ЯАМ

Хуваалцах