Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

"Mon-X" инновацийн хөтөлбөрийн шилдэг 9 төсөл тус бүрт 20 сая төгрөгийн санхүүжилт олгов

Боловсрол, шинжлэх ухааны яамнаас улс, бүс, орон нутагт тулгамдаж буй асуудлыг шинэлэг, инновац ашиглан шийдэх санаачилгыг дэмжих "Mon-X" хөтөлбөрийг хоёр дахь жилдээ зохион байгуулж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Mon-X" инновацийн хөтөлбөрийн шилдэг 9 төсөл тус бүрт 20 сая төгрөгийн санхүүжилт олгов
"Mon-X" инновацийн хөтөлбөрийн шилдэг 9 төсөл тус бүрт 20 сая төгрөгийн санхүүжилт олгов. Зураг: МҮОНРТ

Боловсрол, шинжлэх ухааны яамнаас улс, бүс, орон нутагт тулгамдаж буй асуудлыг шинэлэг, инновац ашиглан шийдэх санаачилгыг дэмжих "Mon-X" хөтөлбөрийг хоёр дахь жилдээ зохион байгуулж байна.

Энэ оны шилдэг төсөл шалгаруулах "Mon-X" инновацийн хөтөлбөрийн “Демо дэй” арга хэмжээ 12 дугаар сарын 7-ны өдөр амжилттай болж өнгөрөв.

Хөтөлбөр дөрвөн үе шаттайгаар зохион байгуулагдсан бөгөөд инновацийн үйл ажиллагааны тэргүүлэх чиглэлийн хүрээнд 171 төслийн санал ирсэн юм.

Эдгээр төслүүдээс шилдэг 9 төслийг шалгаруулсан бөгөөд тус бүрд нь грант буюу нэг удаагийн төслийн санхүүжилт 20 сая төгрөгийг олголоо.

Шилдэг төслөөр:

Нийслэлийн бүс

  • Эрүүл мэндийн төлбөрийн шийдэл

  • Хаягдал хуванцраар 3D хэвлэлийн утас гаргах төсөл

Зүүн бүс

  • Боловсрол олгох хүүхдийн контент

Баруун бүс

  • Үхрийн уушгины хүнсний нэмэлт

Төвийн бүс

  • Шинэ түлш

Хангайн бүс

  • Шингэн бордоо

Говийн бүс

  • Цахим сантехник

Бүс харгалзахгүй

  • Махан дахь антибиотикийг илрүүлэх түргэвчилсэн оношлуурын технологи,

  • Автомат зогсоолын шийдэл төслүүд тус тус шалгарчээ.

Эх сурвалж: БШУЯ

Хуваалцах