“Монгол Абилимп-2022” мэргэжлийн ур чадварын анхдугаар уралдаан болно
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дунд “Монгол Абилимп–2022” мэргэжлийн ур чадварын анхдугаар уралдааныг зургаадугаар сарын 23-ны өдөр зохион байгуулах гэж байна.
Мэдээллийн алба

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дунд “Монгол Абилимп–2022” мэргэжлийн ур чадварын анхдугаар уралдааныг зургаадугаар сарын 23-ны өдөр зохион байгуулах гэж байна.
Уралдаанд хөгжлийн бэрхшээлтэй 18-аас дээш насны иргэд бэйкэри, тогооч, массаж, маникюр, үсчин, оёдол, word боловсруулалт, цэцэрлэгжүүлэлт, вэб хуудас хийх, постер загвар хийх, модон сийлбэр, уран хатгамал, мужаан зэрэг 13 мэргэжлийн төрлөөр оролцох юм.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн мэргэжлийн ур чадварыг олон нийтэд сурталчилан таниулах авхаалж самбаа сорьсон “Монгол Абилимп-2022” улсын анхдугаар уралдааныг үндэсний хэмжээнд нээлттэй зохион байгуулж байна. Уралдаанд 13 мэргэжлийн төрлөөс тус бүр эхний хоёр байрыг шалгаруулж, 1 дүгээр байрт орсон оролцогчид олон улсын ур чадварын уралдаанд оролцох эрх олгоно гэж Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газраас мэдээллээ.


















