Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Монгол хэлний жишиг хөтөлбөрийг хэрэгжүүлэх сургагч багш нарыг бэлтгэж байна

Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн А/338 дугаар тушаалын хавсралтаар Баян-Өлгий аймгийн ерөнхий боловсролын сургуулиудад бага боловсролыг эх хэлээрээ эзэмшиж байгаа II-Y ангийн сурагчдад зориулсан “Монгол хэ

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Монгол хэлний жишиг хөтөлбөрийг хэрэгжүүлэх сургагч багш нарыг бэлтгэж байна
Монгол хэлний жишиг хөтөлбөрийг хэрэгжүүлэх сургагч багш нарыг бэлтгэж байна. Зураг: МҮОНРТ

Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн А/338 дугаар тушаалын хавсралтаар Баян-Өлгий аймгийн ерөнхий боловсролын сургуулиудад бага боловсролыг эх хэлээрээ эзэмшиж байгаа II-Y ангийн сурагчдад зориулсан “Монгол хэлний хичээлийн сургалтын жишиг хөтөлбөр”-ийг баталсан.

Жишиг хөтөлбөрийг хэрэгжүүлэх гарын авлага, дасгал ажлын дэвтрийг өдөр тутмын хичээл, сургалтын үйл ажиллагаанд бүтээлчээр ашиглахад дэмжлэг үзүүлэх “Сургагч багш” нарыг бэлтгэх сургалт 2022 оны 01 дүгээр сарын 23-27-ны өдрийг дуустал зохион байгуулагдана.

Сургагч багш нар сурч мэдсэн арга зүйгээ орон нутгийн нийт бага боловсролын багш нарт түгээн дэлгэрүүлнэ.

Эх сурвалж: Боловсролын ерөнхий газар

Хуваалцах