МҮОНРТ
Улс төр

Монгол, ОХУ-ын гаалийн байгууллагууд хамтын ажиллагааны шинэ чиглэлүүдийг хэлэлцлээ

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Монгол, ОХУ-ын гаалийн байгууллагууд хамтын ажиллагааны шинэ чиглэлүүдийг хэлэлцлээ
Монгол, ОХУ-ын гаалийн байгууллагууд хамтын ажиллагааны шинэ чиглэлүүдийг хэлэлцлээ. Зураг: МҮОНРТ

Гаалийн ерөнхий газрын дэд дарга Г.Энхтайван ОХУ-ын Холбооны гаалийн албаны дэд дарга Т.А.Меркушева тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар хоёр улсын гаалийн байгууллагуудын хамтын ажиллагааны өнөөгийн байдал, худалдааг хөнгөвчлөх, мэдээлэл солилцоог сайжруулах, гаалийн хяналт шалгалтыг боловсронгуй болгох чиглэлээр хэрэгжүүлж буй ажлын талаар саналаа солилцож, дараах асуудлыг шийдэхээр онцлон хэлэлцлээ.

Үүнд,

-1993 оны гаалийн байгууллагуудын хамтын ажиллагаа, харилцан туслалцах тухай хэлэлцээрийг шинэчлэх;

-Итгэмжлэгдсэн аж ахуйн нэгжийн (ИААН) мэдээлэл солилцох;

-Рентген болон бусад үл эвдэх шалгалтын тоног төхөөрөмжийн мэдээлэл солилцох;

-Гаалийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, түүнтэй тэмцэх чиглэлээр мэдээлэл, туршлага солилцох багтаж байна.

Мөн энэ оны тавдугаар сард болсон хоёр байгууллагын удирдлагуудын уулзалтаар тохиролцсон асуудлын хэрэгжилтийг хэлэлцэж, цаашдын хамтын ажиллагааны шинэ чиглэлүүдийн талаар санал нэгдлээ.

Хоёр улсын гаалийн байгууллагуудын уялдаа холбоог нэмэгдүүлэх нь хилээр нэвтрэх бараа, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг шуурхай болгох, худалдааг хөнгөвчлөх, гаалийн зөрчлөөс урьдчилан сэргийлэхэд чухал ач холбогдолтой юм.

Хуваалцах