Монгол Улс, Мароккогийн Хаант Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 56 жилийн ой тохиож байна
Рабат нийслэлтэй Мароккогийн Хаант Улс нь Африкийн баруун хойд хэсэгт оршдог бөгөөд Атлантын далай, Газар дундын тэнгисээр хүрээлэгдэн, Европ,
Мэдээллийн алба

Монгол Улс, Мароккогийн Хаант Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 56 жилийн ой өнөөдөр тохиож байна.
Рабат нийслэлтэй Мароккогийн Хаант Улс нь Африкийн баруун хойд хэсэгт оршдог бөгөөд Атлантын далай, Газар дундын тэнгисээр хүрээлэгдэн, Европ, Африк тивийг холбосон газарзүйн өвөрмөц байршилтай улс юм. Марокко Улс нь араб, бербер, андалусын соёлын өв уламжлал зэрэгцэн оршдог бөгөөд олон зууны түүхтэй хаант засаглалаа хадгалан хөгжүүлж ирсэн онцлогтой.
Мароккогийн Хаант Улс нь архитектур, түүхэн өвөөрөө дэлхийд алдартай бөгөөд Фес хотын эртний дүүрэг Фес эль-Бали нь исламын ертөнцийн хамгийн том, хамгийн сайн хадгалагдан үлдсэн дундад зууны хотуудын нэгэнд тооцогдож, ЮНЕСКО-гийн Дэлхийн өвд бүртгэгдсэн байдаг.
Мөн Мароккогийн нийслэл Рабат хот нь“Орчин үеийн нийслэл Рабат ба түүхэн хот” нэрээр ЮНЕСКО-гийн Дэлхийн өвд бүртгэгдсэн бөгөөд XII зуунд эхлүүлсэн Хассан цамхаг, Альмохадын үеийн хэрэм, хаалга зэрэг нь Мароккогийн түүх, архитектурын хөгжлийг илэрхийлсэн онцгой соёлын өв юм.


















