Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Монгол Улсын эдийн засгийн хэтийн төлөв байдлын талаар танилцууллаа

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн хуралдаанд Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан Монгол Улсын эдийн засгийн хэтийн төлөв байдлын талаар танилцуулсан. Дотоод, гадаад орчны тодорхой бус байдал цаашид ч үргэлжлэх төлөвтэй байгаа аж.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Монгол Улсын эдийн засгийн хэтийн төлөв байдлын талаар танилцууллаа
Монгол Улсын эдийн засгийн хэтийн төлөв байдлын талаар танилцууллаа. Зураг: МҮОНРТ

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн хуралдаанд Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан Монгол Улсын эдийн засгийн хэтийн төлөв байдлын талаар танилцуулсан. Дотоод, гадаад орчны тодорхой бус байдал цаашид ч үргэлжлэх төлөвтэй байгаа аж.

Тиймээс бэлтгэлтэй байж, зардал багатайгаар даван туулах бодлогын орон зайг хадгалж, эрсдэл хуримтлуулахгүйгээр шаардлагатай бодлогын тохиргоонуудыг цаг алдалгүй хийх нь нэн чухал гэв. Дэлхийн эдийн засгийн өсөлтийн төсөөллийг олон улсын байгууллагууд бууруулж, түүхий эдийн үнэ буурах хандлага ажиглагдаж байгаа нь гадаад орчны эрсдэл өндөр байгаагийн илрэл. Том гүрнүүдийн хоорондох худалдааны маргаантай холбоотой тодорхой бус байдал, глобал зах зээл дээрх савалгаанууд үргэлжилсэн хэвээр байгаа аж. Үүний зэрэгцээ Монгол Улс 2020-2024 онд хувийн болон улсын секторт нийлээд 14 тэрбум гаруй ам.долларын гадаад өрийг эргэн төлөх хуваарьтай. Иймд эдийн засгийн өсөлтийг тогтвортой хадгалах, инфляцийг зорилтот түвшинд барих, санхүүгийн зуучлалыг гүнзгийрүүлэх, гадаад валютын албан нөөцийн хүрэлцээт байдлыг нэмэгдүүлэх, Засгийн газрын өрийн тогтвортой байдлыг үргэлжлүүлэн баталгаажуулах, төсвийн зарлагын нийгэм, эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, засаглалыг сайжруулах чиглэлд хэрэгжүүлэх бодлого, реформыг тууштай үргэлжлүүлэх нь чухал гэв. Банк, санхүүгийн байгууллага, аж ахуйн нэгжүүд, өрхүүд гээд эдийн засгийн бүх агентууд санхүүгийн эрсдэл даах чадвараа нэмэгдүүлэх нь тогтвортой байдлын суурь болох аж.

Төрөөс мөнгөний бодлогын талаар 2020 онд баримтлах үндсэн чиглэлийн төсөлд гадаад өрийн тогтвортой байдлыг бүрдүүлэх, мөнгө угаах, терроризмтай тэмцэх тогтолцоог сайжруулах, зээлжих зэрэглэлээ дээшлүүлж, валютын нөөцийн хүрэлцээт байдлыг нэмэгдүүлэх, банкны салбарын эрсдэл даах, засаглалыг сайжруулах санхүүгийн дэд бүтцийг бэхжүүлэх, банк санхүүгийн салбарын эрх зүйн шинэчлэлд чиглэсэн арга хэмжээнүүдийг тодорхой тусгасан байна.

Хуваалцах