Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Монголбанк: Дөрөвдүгээр сард 1.3 тонн үнэт металл худалдан авлаа

Монголбанк 2021 оны 4 дүгээр сард 1.3 тн үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр нийт 4.3 тн үнэт металл худалдан аваад байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Монголбанк: Дөрөвдүгээр сард 1.3 тонн үнэт металл худалдан авлаа
Монголбанк: Дөрөвдүгээр сард 1.3 тонн үнэт металл худалдан авлаа. Зураг: МҮОНРТ

Монголбанк 2021 оны 4 дүгээр сард 1.3 тн үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр нийт 4.3 тн үнэт металл худалдан аваад байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 2.5 тн-оор буурсан үзүүлэлт юм.

2021 оны 4 дүгээр сарын хувьд Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 25.5 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны салбар 61 кг үнэт металл худалдан авсан.

Монголбанкны 1 грамм алт худалдан авах дундаж ханш 2021 оны 4 дүгээр сард 160,616.05 төгрөг байлаа.

График 1. 2018-2021 онд Монголбанкны худалдан авсан үнэт металлын сарын мэдээ (кг)

График 2. 1990-2021 онд Монголбанкны худалдан авсан үнэт металлын хэмжээ (тонн)

График 3. 2021 оны 4 дүгээр сард Монголбанкны алт худалдан авсан үнэ (төгрөг/грамм)

Хуваалцах