Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Монголын эдийн засгийн чуулган: "Шинэ сэргэлт" хоёр дахь өдрөө болж байна

"Монголын эдийн засгийн чуулган-2022" болон дотоодын хүнсний хангамж, нийлүүлэлт, нийгэм эдийн засагт сорилт болж байгаа асуудлыг Монголын үндэсний олон нийтийн радио, телевиз олон талын байр суурьтайгаар Төрийн ордноос эфирээрээ болон цахим хуудсуудаараа шууд дамжуулж байгаа билээ.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Монголын эдийн засгийн чуулган: "Шинэ сэргэлт" хоёр дахь өдрөө болж байна
“Монголын эдийн засгийн чуулган: "Шинэ сэргэлт" хоёр дахь өдрөө болж байна. Зураг: МҮОНРТ

Монголын эдийн засгийн чуулган "Шинэ сэргэлт" уриан дор хоёр дахь өдрөө зохион байгуулагдаж байна.

Төр, хувийн хэвшил, судлаач, иргэний нийгмийн байгууллагын төлөөллүүд салбар бүрийн тулгамдсан асуудлыг нээлттэй ярилцаж, бүтээлчээр хэлэлцэх зорилготой тус хэлэлцүүлэг өчигдөр Төрийн ордонд эхэлсэн.

“Монголын эдийн засгийн чуулган”-ы хоёр дахь өдрийг Монгол Улсын Их хурлын дарга Г.Занданшатар нээж үг хэлсэн.

"Монголын эдийн засгийн чуулга-2022"-ын Нэгдсэн хуралдааны хоёрдугаар өдрийн "Хөрөнгө оруулалтын орчин, тогтолцооны шинэтгэл" үндсэн илтгэлийг УИХ-ын гишүүн, Сангийн сайд Болдын Жавхлан танилцууллаа.

Яг одоо "Хөрөнгө оруулалтын орчин" сэдэвт нэгдсэн хуралдаан үргэлжилж байгаа бөгөөд дараах илтгэгч оролцож байна.

Хуваалцах