Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Монголын Эрэн хайх, аврах баг Антакья хотод гурав дахь өдрөө үүрэг гүйцэтгэж байна

БНТУ-ын Хатая мужийн Антакья хотод Монгол Улсын Эрэн хайх, аврах баг гурав дахь өдрөө үүрэг гүйцэтгэж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Монголын Эрэн хайх, аврах баг Антакья хотод гурав дахь өдрөө үүрэг гүйцэтгэж байна
Монголын Эрэн хайх, аврах баг Антакья хотод гурав дахь өдрөө үүрэг гүйцэтгэж байна. Зураг: МҮОНРТ

БНТУ-ын Хатая мужийн Антакья хотод Монгол Улсын Эрэн хайх, аврах баг гурав дахь өдрөө үүрэг гүйцэтгэж байна.

Эрэн хайх, аврах баг өчигдөр буюу хоёрдугаар сарын 10-нд нурангид дарагдсан хоёр иргэний цогцсыг гаргаж, холбогдох байгууллагад хүлээлгэн өглөө.

БНТУ-ын Эрүүл мэндийн сайд Фахреттин Кожа болон Монгол Улсаас БНТУ-д суугаа ЭСЯ-ны Батлан хамгаалахын атташе, хошууч генерал Ж.Бадамбазар нар аврах багийн бааз, хээрийн эмнэлгийн үйл ажиллагаатай танилцсан байна.

Эмнэлгийн бүлэг хоёрдугаар шатны хээрийн эмнэлгийг бүрэн дэлгэж, 60 гаруй хүнд үзлэг, оношилгоо хийж, эмнэлгийн яаралтай тусламж үзүүллээ.

Түүнчлэн гамшигт нэрвэгдсэн 11 хүний гар, хөл хугарч, бусад нь шоконд орж дотор эрхтний гэмтэл авсан байсныг эмчилсэн байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.


Хуваалцах