Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

"Монголын товч түүх" зохиол түүхийн үнэнийг тодруулахад үнэтэй эх сурвалж болсоор байна

Монгол Улсын Ерөнхий сайд асан Амар 20-р зуунд хамгийн анх Чингис хааны тухай түүхэн үнэнийг өгүүлсэн, судалгааны бүтээл туурвиж байсан байна.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Монголын товч түүх" зохиол түүхийн үнэнийг тодруулахад үнэтэй эх сурвалж болсоор байна
"Монголын товч түүх" зохиол түүхийн үнэнийг тодруулахад үнэтэй эх сурвалж болсоор байна. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын Ерөнхий сайд асан Амар 20-р зуунд хамгийн анх Чингис хааны тухай түүхэн үнэнийг өгүүлсэн, судалгааны бүтээл туурвиж байсан байна. Тэрбээр 1934 онд Монгол үндэстний гарал үүслээс Чингис хааны үе хүртэлх цаг хугацааг хамарсан "Монголын товч түүх" хэмээх зохиол бичсэн. Ийнхүү 20-р зуунд анх удаа Чингис хааны тухай түүхэн үнэнийг бичсэн нь одоог хүртэл Монголын түүхийн үнэнийг тодруулахад үнэтэй эх сурвалж болсоор байна гэж ШУА-ийн Түүх археологийн хүрээлэнгийн тэргүүлэх эрдэм шинжилгээний ажилтан, Академич н.Болдбаатар ярилаа.

Гэвч Амар сайд энэ номынхоо хоёрдугаар ботийг бичиж амжилгүй баривчлагдаж, 1941 онд ЗХУ-д цаазлуулж байсан түүхтэй.

Хуваалцах