Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх талаар цуврал сургалт зохион байгуулна
Санхүүгийн зохицуулах хороо, Монголбанк, Үл хөдлөх хөрөнгө зуучлагчдын нэгдсэн холбоотой хамтран мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх ажлын хүрээнд үл хөдлөх хөрөнгө зуучлагчдад зориулсан сургалтыг энэ сарын 29-ний өдөр Мишээл экспо төвд зохион байгуулах гэж байна.
Мэдээллийн алба

Сургалтаар энэ төрлийн гэмт хэргийн тухай ойлголт өгөх, хор уршгийг таниулах, үл хөдлөх эд хөрөнгө зуучлагч байгууллагууд мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх үйл ажиллагаанд хэрхэн оролцох талаар ойлголт мэдээлэл өгөх юм.
НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн 1267, 1373 дугаар тогтоол болон холбогдох бусад тогтоолд заасан үүргийн дагуу Санхүүгийн зохицуулах хороо мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх олон арга хэмжээ зохион байгуулж буйн нэг нь энэ юм. Дараагийн сургалтыг тавдугаар сарын 1-нд зохион байгуулж, Банк бус санхүүгийн байгууллагуудын төлөөллийг хамруулна гэж Санхүүгийн Зохицуулах хорооноос мэдээллээ.