Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

МҮОНРТ ахмад удирдлага, уран бүтээлчид, ажилтнууддаа хүндэтгэл үзүүллээ

Монголын үндэсний олон нийтийн радиогийн 88, Монголын үндэсний олон нийтийн телевизийн 55 жилийн ой, Олон улсын болон Монголын ахмадын өдрийг тохиолдуулан МҮОНРТ-ийн удирдлага, уран бүтээлчид, хамт олон өнөөдөр ахмадуудаа хүлээн авч хүндэтгэл үзүүллээ.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
МҮОНРТ ахмад удирдлага, уран бүтээлчид, ажилтнууддаа хүндэтгэл үзүүллээ
МҮОНРТ ахмад удирдлага, уран бүтээлчид, ажилтнууддаа хүндэтгэл үзүүллээ. Зураг: МҮОНРТ

Монгол Улсад радиогийн салбар үүсэн байгуулагдсаны 88, телевизийн салбар үүсэн байгуулагдсаны 55 жилийн ойн баяр буюу Монголын үндэсний олон нийтийн радиогийн 88, Монголын үндэсний олон нийтийн телевизийн 55 жилийн ой энэ сард тохиож байгаа билээ. Түүнчлэн Олон улсын болон Монголын ахмадын өдөр жил бүрийн аравдугаар сарын 1-нд тохиодог.

Монголын үндэсний олон нийтийн радиогийн 88, Монголын үндэсний олон нийтийн телевизийн 55 жилийн ой, Олон улсын болон Монголын ахмадын өдрийг тохиолдуулан МҮОНРТ-ийн удирдлага, уран бүтээлчид, хамт олон өнөөдөр ахмадуудаа хүлээн авч хүндэтгэл үзүүллээ.

88 жил Монголын түүхийг бичилцсэн, 88 жил Монгол Улсаа дэлхийд сурталчилсан, 55 жил Монголын түүхийг бичиж авч үлдсэн, 55 жил Монгол Улсаа дэлхий дахинд сурталчилсан Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн 300 гаруй ахмад удирдлага, уран бүтээлчид, инженер техникийн болон бусад ажилтнууд өнөөдөр төрөлх байгууллагадаа ирж, уран бүтээл, ажилласан он жилүүдээ дурсан ярилцлаа.

Мөн МҮОНРТ-ийн зарим ахмад удирдлага, уран бүтээлч, ажилтнуудад Төрийн дээд одон, нийслэлийн болон салбарын, байгууллагын шагнал олгосныг МҮОНРТ-ийн Ерөнхий захирал А.Бүрэнбаатар, Тамгын газрын дарга С.Наранбаатар, Ахмадын хорооны дарга Л.Төмөрхуяг нар гардуулсан юм. Түүнчлэн урлаг, соёлын салбарын уран бүтээлчид МҮОНРТ-ийн ахмадуудад хүндэтгэл үзүүлж, уран бүтээлээ толилууллаа.

Хуваалцах