Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙХууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо
1/3
Нийгэм

МҮОНРТ-ийн 53 жилийн ой энэ ням гарагт тохионо

Харин энэ өдөр тус телевизийн нэгэн бүрэлдэхүүн болсон MNB.MN сайт байгуулагдсаны долоон жилийн ой болж байна.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
МҮОНРТ-ийн 53 жилийн ой энэ ням гарагт тохионо
МҮОНРТ-ийн 53 жилийн ой энэ ням гарагт тохионо. Зураг: МҮОНРТ

Монгол Улсад телевизийн салбар үүсч хөгжсөний болон Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевиз үүсэн байгуулагдсаны түүхт 53 жилийн ой энэ ням гарагт тохионо.

Тодруулбал 1967 онд Азийн цээжинд орших талын Монгол Улсын айл бүрийн хойморт шидэт хайрцаг заларч, улс орныхоо хөгжил цэцэглэлт, иргэдийнхээ боловсрол мэдлэгт үнэтэй хувь нэмэр оруулсан уран бүтээлүүд төрж, Дэлхийг Монголтой, Монголыг дэлхийтэй холбосон үйл явдал болсон билээ.

Харин энэ өдөр тус телевизийн нэгэн бүрэлдэхүүн болсон MNB.MN сайт байгуулагдсаны долоон жилийн ой болж байна.

Иймд телевизийн салбарынханд болон сайтын хамт олондоо ойн баярын мэнд дэвшүүлье.

Хуваалцах