МҮОНРТ-ийн хамт олон цусаа хандивласаар байна
Дашрамд дурдахад, цусаа өгье гэсэн хүн бүрээс цус авдаггүй. Учир нь цусаа өгөх гэж байгаа хүн 17-60 насны эрүүл хүн байх ёстой байдаг аж. Иймд цус өгөхөөс өмнө цусны даралт, цус багадалтыг үзэж эмчийн зөвшөөрлөөр цусыг авна.
Мэдээллийн алба

МҮОНРТ-ийн хамт олон өнөөдөр 10.00-13.00 цагийн хооронд цусаа хандивлаж байна. Энэ ажлын хүрээнд Цус сэлбэлт судлалын үндэсний төвөөс найман хүний бүрэлдэхүүнтэй явуулын баг иржээ. МҮОНРТ-ийн хамт олны дунд байнгын донор хүмүүс олон байдаг бөгөөд жилд хоёр (тав, арванхоёрдугаар сард) удаа цусаа хандивладаг уламжлалтай. Иймдээ ч “Донор хамт” болсон юм.
Дашрамд дурдахад, цусаа өгье гэсэн хүн бүрээс цус авдаггүй. Учир нь цусаа өгөх гэж байгаа хүн 17-60 насны эрүүл хүн байх ёстой байдаг аж. Иймд цус өгөхөөс өмнө цусны даралт, цус багадалтыг үзэж эмчийн зөвшөөрлөөр цусыг авна.
18-35 насны эмэгтэйчүүд ихэнх нь жирэмсэн болсон байдаг учир дээрх насны эрчүүд цусаа хандивлаж байх хэрэгтэй. Цусны төвд Улаанбаатар хотын 17 мянган иргэн, улсын хэмжээнд 20-22 мянган иргэн цусаа хандивладаг байна.
Лээрх байгууллага өдөрт 120 хүнээс цус авч байж нөөцөө бүрдүүлдэг аж.


















