Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

МҮОНРТ-ийн хамт олон Үндэсний төв архивын үйл ажиллагаатай танилцлаа

Архивын ерөнхий газар нь Монголын Үндэсний Олон нийтийн Радио Телевизтэй Үндэсний төв архивын сан хөмрөгт хадгалагдаж буй архивын баримтыг олон нийтийн хүртээл болгох, дотоод гадаадад сурталчлах, архивын сан хөмрөгийг нөхөн бүрдүүлэх,

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
МҮОНРТ-ийн хамт олон Үндэсний төв архивын үйл ажиллагаатай танилцлаа
МҮОНРТ-ийн хамт олон Үндэсний төв архивын үйл ажиллагаатай танилцлаа. Зураг: МҮОНРТ

Архивын ерөнхий газар нь Монголын Үндэсний Олон нийтийн Радио Телевизтэй Үндэсний төв архивын сан хөмрөгт хадгалагдаж буй архивын баримтыг олон нийтийн хүртээл болгох, дотоод гадаадад сурталчлах, архивын сан хөмрөгийг нөхөн бүрдүүлэх, баяжуулах зэрэг олон чиглэлээр хамтран ажилладаг.

МҮОНРТ нь “Алтан сан”-д хадгалагдаж байгаа архивын баримтын хадгалалт, хамгаалалтыг сайжруулах, эргэлтэд оруулах, тоо бүртгэлийг тодорхой болгох, цахим хэлбэрт шилжүүлэх чиглэлээр олон ажлуудыг хийхээр төлөвлөж байгаатай холбогдуулан энэ сарын 30-ны өдөр МҮОНРТ-ийн архивч, сан-хөмрөгч нар Үндэсний төв архивын Кино, гэрэл зураг, дуу авианы баримтын архивын үйл ажиллагаатай танилцаж, туршлага судаллаа гэж Архивын ерөнхий газраас мэдээллээ.

Хуваалцах