Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

МҮОНРТ-ийн түүхт 88 болон 55 жилийн ойн баярын хурал боллоо

Тус баярын хуралд Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зочлон ирж, Эзэн Богд Чингис хааны эш хөргийг МҮОНРТ-д гардуулж өглөө.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
МҮОНРТ-ийн түүхт 88 болон 55 жилийн ойн баярын хурал боллоо
МҮОНРТ-ийн түүхт 88 болон 55 жилийн ойн баярын хурал боллоо. Зураг: МҮОНРТ

Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн түүхт 88 болон 55 жилийн ойн баярын хурал өнөөдөр “Студи-600”-д зохион байгуулагдлаа. Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн түүхт 88 болон 55 жилийн ойн баярын хурлын үеэр МҮОНРТ-ийн Техникийн төвийн ахлах инженер Л.Төмөрхуяг, Ц.Цэгмид, “Монголын мэдээ” сувгийн ахлах редактор Д.Батнягт нар Төрийн дээд одон Хөдөлмөрийн гавьяаны Улаан тугийн одонгоор, Техникийн төвийн ахмад ажилтан Ч.Алимаа, гэрэлтүүлэгч Ц.Гансүх, ерөнхий инженер Б.Насанжаргал, “Монголын мэдээ” сувгийн эвлүүлгийн найруулагч Л.Отгонтуяа, зураглаач Д.Ванчинцогзол, зураач Д.Батмөнх, МҮОНР-ийн ахмад уран бүтээлч О.Тунгалаг нар Төрийн дээд одон “Алтан гадас” одонгоор шагнууллаа. Мөн Техникийн төвийн гэрэлтүүлэгч Ч.Гантулга, ахлах инженер Т.Нарангарав, ерөнхий инженер Т.Зандмаа, “Монголын мэдээ” сувгийн ахлах редактор Л.Пүрэвдолгор, МҮОНР-ийн тоймч Ө.Цогт-Эрдэнэ, редактор Х.Дугарсүрэн, “MNB-гийн хүүхдүүд” цэцэрлэгийн эрхлэгч С.Нямжав нар Төрийн дээд медаль Хөдөлмөрийн хүндэт медалиар шагнуулсан юм.

Мөн Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн ерөнхийлөгч Ө.Отгонбаатар, дэд ерөнхийлөгч Б.Ууганбаяр нар МҮОНРТ-ийн түүхт 88 болон 55 жилийн ойн баярын хуралд хүрэлцэн ирж, сэтгүүлч, нэвтрүүлэгч, уран бүтээлчдийг салбарын шагналаар шагналаа.

Тус хурлын үеэр салбарын болон байгууллагын шагналаар 100 гаруй уран бүтээлч, ажилтан шагнууллаа.

Хуваалцах