МҮОНТ-д студийн инженер сонгон шалгаруулж авна
Монголын үндэсний олон нийтийн радио телевиз студийн инженер сонгон шалгаруулж авна.
Мэдээллийн алба

Монголын үндэсний олон нийтийн радио телевиз студийн инженер сонгон шалгаруулж авна.
Тавигдах шаардлага:
-Холбооны болон Телевизийн чиглэлээр бакалавраас дээш зэрэгтэй
-Телевизийн чиглэлээр ажиллаж байсан болон зохих мэдлэгтэй байх
-Компьютерийн хэрэглээний программын дунд шатны мэдлэгтэй
-Багаар ажиллах чадвартай байх
-Тогтвор суурьшилтай ажиллах
Бүрдүүлэх материал:
- Дэлгэрэнгүй анкет /mnb.mn сайтын “Бусад” гэсэн хэсэгт буй МҮОНРТ-ийн ажилтны анкетыг бөглөх/
- Иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар
- Их, дээд сургууль төгссөн дипломын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар
- Урьд ажиллаж байсан байгууллагын тодорхойлолт
- Нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар
Сонгон шалгаруулалтад оролцохыг хүсэгчид дээрх материалыг бүрдүүлэн битүүмжилсэн дугтуйд хийж 2021 оны нэгдүгээр сарын 28-ны өдрийн 17:00 цаг хүртэл хугацаанд доорхи хаягаар ирүүлнэ үү.
Хаяг: Баянгол дүүрэг, Хувьсгалчдын зам-3
Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевиз
Хүний нөөцийн алба
Утас: 325802


















