“Nas Summit-2023” контент бүтээгчдийн их чуулга уулзалт болно
Монгол Улсын Засгийн газраас 2023-2025 оныг Монголд зочлох жил болгон зарласантай холбогдуулан “Nas Summit-2023” контент бүтээгчдийн их чуулга уулзалт Улаанбаатар хотноо зохион байгуулагдана.
Мэдээллийн алба

Монгол Улсын Засгийн газраас 2023-2025 оныг Монголд зочлох жил болгон зарласантай холбогдуулан “Nas Summit-2023” контент бүтээгчдийн их чуулга уулзалт Улаанбаатар хотноо зохион байгуулагдана.
Тус арга хэмжээнд дотоодын болон олон улсын 1000 гаруй контент бүтээгчид оролцох бөгөөд Монгол улсруу чиглэсэн томоохон контент бүтээх, манай улсыг сурталчлах арга хэмжээ болох юм.
Олон улсад аялалын контент бүтээдгээрээ алдартай, NUSEIR YASSIN болон бусад зочид наймдугаар сарын 13-ны өдрөөс 15-ны өдрийн хооронд ирж, 21-ний өдрөөс 23-ны өдрүүдэд буцна.
Энэ хүрээнд тус өдрүүдэд “Чингис хаан” Олон улсын нисэх буудалд Монгол үндэсний хувцасны үзүүлбэрүүд, Морин хуурын тоглолт, Монгол бүжиг бүхий угтан авах арга үдэн гаргах хэмжээнүүдийг зохион байгуулна.
Эх сурвалж: “Чингис хаан” Олон улсын нисэх буудал


















