Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Нацагдоржийн номын сангийн засварын ажил ирэх онд дуусна

Өнгөрсөн оны тавдугаар сараас эхэлсэн “Нацагдоржийн нэрэмжит номын сан”-гийн их засвар есөн сард бүрэн дуусах ёстой байсан ч амжаагүй юм. Засварын жил дуусахгүй байгаагийн гол учир нь Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газраас зарласан тендерт ялсан “Рендер бау” ХХК 512 сая төгрөгийн засварын ажла

Б.
Б.Жамбалдорж

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Нацагдоржийн номын сангийн засварын ажил ирэх онд дуусна
Нацагдоржийн номын сангийн засварын ажил ирэх онд дуусна. Зураг: МҮОНРТ

Өнгөрсөн оны тавдугаар сараас эхэлсэн “Нацагдоржийн нэрэмжит номын сан”-гийн их засвар есөн сард бүрэн дуусах ёстой байсан ч амжаагүй юм.

Засварын жил дуусахгүй байгаагийн гол учир нь Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газраас зарласан тендерт ялсан “Рендер бау” ХХК 512 сая төгрөгийн засварын ажлаа анх гаргасан зураг төслөөр хийхгүй гэдгээ мэдэгдсэнтэй холбоотой аж.

Гэвч номын санг уншигчдын хүсэлтээр саяхнаас эхлэн түр нээн ажиллуулж байгаа бөгөөд ирэх хавраас дахин засварын ажлаа үргэлжлүүлэн хийх ажээ. Тус номын сан анх 1980 онд ашиглалтад оржээ.

Хуваалцах