Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Нээлттэй хаалганы өдөрлөгийг зохион байгуулж иргэдийн санал хүсэлтийг хүлээн авч ажиллажээ

Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын Засаг даргын Тамгын газраас санаачлан төрийн байгууллагуудын үйл ажиллагааг иргэдэд сурталчлах нээлттэй хаалганы өдөрлөгийг зохион байгуулжээ. Тус нээлттэй хаалганы өдөрлөгт Х

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Нээлттэй хаалганы өдөрлөгийг зохион байгуулж иргэдийн санал хүсэлтийг хүлээн авч ажиллажээ
Нээлттэй хаалганы өдөрлөгийг зохион байгуулж иргэдийн санал хүсэлтийг хүлээн авч ажиллажээ. Зураг: МҮОНРТ

Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын Засаг даргын Тамгын газраас санаачлан төрийн байгууллагуудын үйл ажиллагааг иргэдэд сурталчлах нээлттэй хаалганы өдөрлөгийг зохион байгуулжээ. Тус нээлттэй хаалганы өдөрлөгт Хэнтий аймгийн Бор-Өндөр суман дахь Сум дундын прокурорын газар оролцож, прокурорын газрын үйл ажиллагаагаа болон шинээр батлагдсан Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Зөрчилийн тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль, Прокурорын тухай хууль, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулиудыг олон нийтэд сурталчилан таниулж, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх гарын авлага, танилцуулга материал тарааж, иргэдийн санал хүсэлтийг хүлээн авч ажилласан байна.

Мөн өдөрлөгийн үеэр Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор П.Эрдэнэбаатар, туслах ажилтан Т.Тунгалагтуяа, Д.Чулуунпүрэв нар гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд иргэдийн асуусан асуултанд хариулж ажиллажээ.

Хуваалцах