Нэг өдрийн цалингаараа эмнэлгүүдэд агаар цэвэршүүлэх төхөөрөмж хандивлалаа
Амьсгалын замын цочмог халдвар, томуу, томуу төст өвчний тархалт нэмэгдсэнтэй холбогдуулан Нийслэлийн Эрүүл мэндийн газрын нийт албан хаагчид нэг өдрийн цалингаа хандивлаж, хүүхдийн тусламж, үйлчилгээ үзүүлж буй зарим эмнэлэгт ХЕПА шүүлтүүр бүхий 16 ширхэг агаар цэвэршүүлэгч төхөөрөмжийг гардуулж өг
Мэдээллийн алба

Амьсгалын замын цочмог халдвар, томуу, томуу төст өвчний тархалт нэмэгдсэнтэй холбогдуулан Нийслэлийн Эрүүл мэндийн газрын нийт албан хаагчид нэг өдрийн цалингаа хандивлаж, хүүхдийн тусламж, үйлчилгээ үзүүлж буй зарим эмнэлэгт ХЕПА шүүлтүүр бүхий 16 ширхэг агаар цэвэршүүлэгч төхөөрөмжийг гардуулж өглөө.

Тухайлбал, хүүхдийн 70 ортой тасаг нээн ажиллуулж буй Сонгинохайрхан дүүргийн эрүүл мэндийн төвд 8 ширхэг, Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлэг болон Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн төвд тус бүр 4 ширхэг төхөөрөмж өгсөн юм. Мөн энэ үеэр “Мон тө бэ” хувийн эмнэлгийн их эмч Ч.Энхтуяа болон түүний гэр бүлийн зүгээс хүүхдийн тусламж, үйлчилгээнд нэн шаардлагатай хүчилтөрөгч өтгөрүүлэгч төхөөрөмж хандивласныг СХД-ийн эрүүл мэнд төвд хүлээлгэн өгч байна.

Агаар цэвэршүүлэгч төхөөрөмжийг хэрэглэснээр гадаад болон дотоод орчны агаарын бохирдлоос сэргийлэх төдийгүй хүүхдийн эмчилгээнд эерэг нөлөө үзүүлэх юм. Агаарын бохирдлоос үүдэлтэй амьсгалын замын өвчлөл нэмэгдэх хандлагатай байгаа энэ үед эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй хүүхэд багачуудынхаа эрүүл мэндийн төлөө энэхүү ажлыг дэмжин, өөрсдийн хэмжээнд үйл ажиллагаа болгон үргэлжлүүлэхийг НЭМГ-аас нийслэлийн төр, захиргааны байгууллагуудад хандан уриалж байна.
Эх сурвалж: НЭМГ


















