Нэгдсэн төсвийн эдийн засагч сонгон шалгаруулж ажилд авна
Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевизэд нэгдсэн төсвийн эдийн засагч сонгон шалгаруулж ажилд авна.
Мэдээллийн алба

Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевизэд нэгдсэн төсвийн эдийн засагч сонгон шалгаруулж ажилд авна.
ТАВИГДАХ ШААРДЛАГА:
- Санхүү, эдийн засгийн мэргэжлээр их дээд сургууль төгссөн, магистрийн зэрэгтэй
- Мэргэжлээрээ 3-аас доошгүй жил ажилласан байх
- Англи хэлний болон бусад түгээмэл хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй
- Байгууллагын хөрөнгө оруулалтын болон урт, дунд хугацааны төсөв, төлөвлөгөө боловсруулах туршлагатай
- Судалгаа шинжилгээ хийх, асуудал боловсруулах, дүгнэлт гаргах, илтгэх, Монгол хэлний зөв бичгийн болон найруулга зүйн чадвартай байх
БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ:
- Дэлгэрэнгүй анкет /www.mnb.mn сайтын “Бусад” гэсэн хэсэгт буй МҮОНРТ-ийн ажилтны анкетыг бөглөх/
- Их, дээд сургууль төгссөн диплом болон бусад материалыг нотариатаар гэрчлүүлсэн хуулбар
- Иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар
- Урьд ажиллаж байсан байгууллага, хувь хүний тодорхойлолт
- Нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар
Сонгон шалгаруулалтад оролцохыг хүсэгчид дээрх материалыг бүрдүүлэн битүүмжилсэн дугтуйд хийж 2018 оны гуравдугаар сарын 02-ны өдрийн 17:00 цаг хүртэл хугацаанд доорхи хаягаар ирүүлнэ үү.
Хаяг: Баянгол дүүрэг, Хувьсгалчдын зам-3,
Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевизийн байр
Хүний нөөцийн алба Утас: 325802


















