Нийслэл, Өвөрхангай, Дорнод, Төв, Өмнөговь, Орхон аймгийн Цэргийн штабууд шилдгээр шалгарав
нийслэл, дүүргүүдийн ЗДТГ-ын Цэргийн штабын дарга нарын цугларалтыг “Батлан хамгаалах зорилтыг хэрэгжүүлэхэд орон нутаг дахь манлайлал” сэдвийн хүрээнд цахимаар зохион байгуулсан.
Мэдээллийн алба

Батлан хамгаалах яамнаас өнгөрөгч долоо хоногт аймаг, нийслэл, дүүргүүдийн ЗДТГ-ын Цэргийн штабын дарга нарын цугларалтыг “Батлан хамгаалах зорилтыг хэрэгжүүлэхэд орон нутаг дахь манлайлал” сэдвийн хүрээнд цахимаар зохион байгуулсан.
Цугларалтын төгсгөлд Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга, хурандаа Д.Ганхуяг 2020 онд зохион байгуулсан ажил, арга хэмжээ, үйл ажиллагаагаараа тэргүүлсэн Цэргийн штабуудыг нэрлэж, шагналыг нь шуудангаар явуулна гэдгээ илэрхийлсэн юм. 2020 онд нийслэлийн ЗДТГ-ын Цэргийн штаб, Өвөрхангай, Дорнод, Төв, Өмнөговь, Орхон аймгийн ЗДТГ-ын Цэргийн штаб шилдгээр шалгарсан бөгөөд орон нутгийн удирдлагууд тус шагналыг нь гардуулан өгсөн байна.
Түүнчлэн Батлан хамгаалах яамнаас зарим аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабын сургалтын материаллаг баазыг бэхжүүлэх хүрээнд өнгөт принтер, суурин компьютер өгчээ.


















