Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Нийслэлд 2019 оны нэгдүгээр ээлжийн цэрэг татлага энэ сарын 3-5-ны өдрүүдэд болно

2019 оны нэгдүгээр ээлжийн цэрэг татлага Нийслэл хотод энэ сарын 3-5-ны өдрүүдэд болно.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Нийслэлд 2019 оны нэгдүгээр ээлжийн цэрэг татлага энэ сарын 3-5-ны өдрүүдэд болно
Нийслэлд 2019 оны нэгдүгээр ээлжийн цэрэг татлага энэ сарын 3-5-ны өдрүүдэд болно. Зураг: МҮОНРТ

2019 оны нэгдүгээр ээлжийн цэрэг татлага Нийслэл хотод энэ сарын 3-5-ны өдрүүдэд болно. Цэрэг татлага зохион байгуулах комиссын хурал өнөө өглөө Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт болж, дүүргүүдийн цэргийн штабын дарга нарт үүрэг даалгавар өгсөн юм. Энэ удаагийн цэрэг татлагад хамрагдах залуучуудад цэргийн зарлан дуудах мэдэдэгдэл тарааснаас 96.1 хувь нь хүргэгдсэн байна. Одоо Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын дарга, хурандаа Ж.Болдбаатарын ярихыг сонсъё.

Цэргийн насны иргэд цэрэг татлагын байранд ирэхдээ иргэний үнэмлэх, цэргийн үүрэгтний үнэмлэх, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэр, мэргэжлийн үнэмлэх, дипломтой ирнэ. Хэрэв оюутан бол дээр дурдсан бичиг баримтын хамтаар их, дээд сургуульд сурч байгаа гэсэн тодорхойлолт, оюутны үнэмлэх болон төлбөр төлсөн баримт зэргийг цэрэг татлагын байранд биедээ авч очих юм.

Хуваалцах