Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙЖилд 720 тонн желатин, 300 тонн амин хүчлийн бордоо үйлдвэрлэх хүчин чадалтай желатины үйлдвэр ашиглалтад орлоо
1/3
Нийгэм

Нийслэлд “Шар дарцаг” аян хэрэгжиж эхэлнэ

НЗДТГ-аас замын хөдөлгөөнд оролцогчийн аюулгүй байдлыг хангах, хүүхдийг гэмт хэрэг, зөрчилд өртөхөөс урьдчилан сэргийлэх, хохирогч болох эрсдэлийг бууруулах,

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Нийслэлд “Шар дарцаг” аян хэрэгжиж эхэлнэ
Нийслэлд “Шар дарцаг” аян хэрэгжиж эхэлнэ. Зураг: МҮОНРТ

НЗДТГ-аас замын хөдөлгөөнд оролцогчийн аюулгүй байдлыг хангах, хүүхдийг гэмт хэрэг, зөрчилд өртөхөөс урьдчилан сэргийлэх, хохирогч болох эрсдэлийг бууруулах, зөв дадал хэвшлийг бий болгох зорилготой “Шар дарцаг” аяныг өнөөдрөөс хэрэгжүүлж эхэлнэ. Арваннэгдүгээр сарын 17-ныг дуустал нэг сарын хугацаатай нийслэлийн хэмжээнд зохион байгуулах тус аян нь ахмад настан, хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зохицуулалтгүй гарцаар зам хөндлөн гарахдаа дарцаг өргөж гарах дадал хэвшлийг суулгах, замын хөдөлгөөнд аюулгүй оролцоход чиглэжээ.Тодруулбал, шар дарцгийг гэрлэн дохиогүй гарцны хажууд байрлуулснаар зам гарах гэж буй хүн дарцгийг авч, жолоочид дохио өгнө. Гарцаар гарсны дараа шар дарцгийг зориулалтын саванд буцааж хийх юм.

Хуваалцах