Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Нийслэлийн "Энэрэл" эмнэлэг iso 9001:2015 чанарын стандартын гэрчилгээ авлаа

Нийслэлийн "Энэрэл" эмнэлэг 2020 онд үйл ажиллагаандаа олон улсын чанарын менежментийн тогтолцоо ISO 9001:2015 стандартыг

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Нийслэлийн "Энэрэл" эмнэлэг iso 9001:2015 чанарын стандартын гэрчилгээ авлаа
Нийслэлийн "Энэрэл" эмнэлэг iso 9001:2015 чанарын стандартын гэрчилгээ авлаа. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн "Энэрэл" эмнэлэг 2020 онд үйл ажиллагаандаа олон улсын чанарын менежментийн тогтолцоо ISO 9001:2015 стандартыг амжилттай нэвтрүүлж, ажиллаж байна. Уг стандартын 10 бүлэг 131 шаардлагын дагуу үйл ажиллагааг нийцүүлэн ажиллаж, Стандарт, хэмжил зүйн газрын баталгаажилтын хоёр үе шаттай шалгалтад амжилттай хамрагдан баталгаажилтын гэрчилгээг хүлээн авчээ.Нийслэлийн Эрүүл мэндийн газрын харьяа 29 байгууллагаас өмнө нь "Өргөө", "Хүрээ", "Амгалан" амаржих газар болон Налайх дүүргийн Эрүүл мэндийн төв чанарын стандартын гэрчилгээ авсан байна.

Тэгвэл Нийслэлийн "Энэрэл" эмнэлэгт тус стандартыг нэвтрүүлснээр иргэдэд үзүүлэх тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг дээшлүүлж, үйл ажиллагааны дотоод хяналтыг тогтмол хийж, үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамжийг дээдэлсэн байгууллагын нэг болж байгаа юм.

НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Хуваалцах