Нийслэлийн Сүхбаатар дүүрэг НӨАТ-ын хамгийн их азтан тодорчээ
Арваннэгдүгээр сарын 22-ы өдөр НӨАТ-ын урамшуулалын сугалааны тохирлыншууд нэвтрүүлэг шинэчлэгдсэн журмын дагуу явагдлаа. Энэ удаагийн тохирол аравдугаар сарын нэгнээс 31-ний хооронд худалдан авалт хийж, арваннэгдүгээр сарын 21-ний өдрийн 12цаг 59 ми…
Мэдээллийн алба

Арваннэгдүгээр сарын 22-ы өдөр НӨАТ-ын урамшуулалын сугалааны тохирлыншууд нэвтрүүлэг шинэчлэгдсэн журмын дагуу явагдлаа. Энэ удаагийн тохирол аравдугаар сарын нэгнээс 31-ний хооронд худалдан авалт хийж, арваннэгдүгээр сарын 21-ний өдрийн 12цаг 59 минутаас өмнө цахим төлбөрийн системд бүртгэгдсэн 44 553 405 баримт хамрагдсанаас 8 орон таарсан 1 7 орон таарсан-3, 6 орон таарсан 40, 5 орон таарсан 374, 4 орон таарсан 3957, 3 орон таарсан-39969 баримт тохиролд таарч азтан боллоо. Сүхбаатар дүүрэг 9875 азтан, Хан уул дүүрэг 7634 азтан,Баянгол дүүрэг-5435 азтан, Баянзүрх дүүрэг 5154 азтан, Чингэлтэй дүүрэг-4442 азтан, Сонгинохайрхан дүүрэг 3410 азтан, Дархан уул аймаг-914 азтан, Орхон аймаг-797 азтан, Сүхбаатар аймаг-709 азтан, Дорнод аймаг-650 азтан, Өмнөговь аймаг-586 азтан нарын тохирол таарсан байна.


















