Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Нийслэлийн цэрэг татлага аравдугаар сарын 20-23-нд болно

Нийслэлийн хэмжээнд хугацаат цэргийн албаны 2022 оны II ээлжийн цэрэг татлагыг аравдугаар сарын 20-23-ны өдрүүдэд зохион байгуулах гэж байна. Үүнтэй холбоотойгоор Нийслэлийн цэрэг татлагын товчоо өнөөдөр хуралдлаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
Нийслэлийн цэрэг татлага аравдугаар сарын 20-23-нд болно
Нийслэлийн цэрэг татлага аравдугаар сарын 20-23-нд болно. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн хэмжээнд хугацаат цэргийн албаны 2022 оны II ээлжийн цэрэг татлагыг аравдугаар сарын 20-23-ны өдрүүдэд зохион байгуулах гэж байна. Үүнтэй холбоотойгоор Нийслэлийн цэрэг татлагын товчоо өнөөдөр хуралдлаа.2022 оны I ээлжийн цэрэг татлагыг нийслэлийн төвийн зургаан дүүргийн хэмжээнд зохион байгуулсан бол II ээлжийг есөн дүүргийн хэмжээнд зохион байгуулах юм.Нийслэлийн хэмжээнд зарлан дуудах мэдэгдлийн тараалт 89 хувьтай байна. Мөн 1605 хүн цэргийн дүйцүүлэх албаны мөнгөн төлбөр төлжээ. Нийслэлийн цэрэг татлагын товчооны зүгээс цэрэг татлагын байрны ариутгал, халдваргүйжүүлэлтэд анхаарч, ирж буй өргөдөл, гомдлыг газар дээр нь шуурхай шийдвэрлэн ажиллаж байна. Түүнчлэн цэрэг татлагын комисс, хороод хууль, эрх зүйн дагуу ажиллаж буй эсэхэд хяналт тавьж буй юм.Мөн хурлын үеэр өнгөрөгч цэрэг татлагуудын эрүүл мэндийн үзлэгийн үр дүнг танилцууллаа. 2021 оны II ээлж болон 2022 оны I ээлжийн цэрэг татлагын эрүүл мэндийн үзлэгт нийт 10.671 хүн хамрагджээ. Тэдгээрийн дундДотрын эмгэгЧих, хамар, хоолойн өвчлөлМэс заслын эмгэгШүд, амны хөндийн өвчлөлНүдний эмгэг гэсэн өвчин эмгэгүүд өндөр хувь эзэлж байна. Харин бэлгийн замын халдварт өвчин, сэтгэцийн эмгэг харьцангуй бага хувь эзэлжээ.Хугацаат цэргийн албанд татагдагч нь цэрэг татлагын үеэр найман төрлийн шинжилгээ хийлгэж, эрүүл мэндийн үзлэгт орох юм. Мөн цэрэг татлагын байранд ирэхдээИргэний үнэмлэхЦэргийн үүрэгтний үнэмлэхМэргэжил эзэмшсэн бол мэргэжлийн үнэмлэхСургууль төгссөн бол диплом гэсэн бичиг баримтыг биедээ авч, тогтоосон хугацаанд ирэх үүрэгтэй.Цэрэг татлагын байрнуудын бэлтгэлийг бүрэн хангасан бөгөөдБагануур дүүрэг – “Гүн галуутай” цогцолбор сургуульБагахангай дүүрэг – “Хангай” цогцолбор сургуульБаянгол дүүрэг – 96 дугаар сургуульБаянзүрх дүүрэг – 14 дүгээр сургуульНалайх дүүрэг – Мэргэжил, сургалт үйлдвэрлэлийн төвСонгинохайрхан дүүрэг – 83 дугаар сургуульСүхбаатар дүүрэг – 31 дүгээр сургуульХан-Уул дүүрэг – 34 дүгээр сургуульЧингэлтэй дүүрэг – 5 дугаар сургууль гэсэн байршилд байрлаж байна.НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР

Хуваалцах