“Нийслэлийн өрхийн эрүүл мэндийн төвүүдийн тусламж, үйлчилгээний өнөөгийн байдал, хөгжлийн чиг хандлага” зөвлөгөөн болно
Нийслэлийн Эрүүл мэндийн газрын харьяа эрүүл мэндийн байгууллагын удирдах ажилтны ээлжит шуурхай хурал өнөөдөр боллоо. Хурлын хүрээнд НЭМГ-ын Эмнэлгийн тусламжийн хэлтсийн дарга М.Мөнхдэлгэр
Мэдээллийн алба

Нийслэлийн Эрүүл мэндийн газрын харьяа эрүүл мэндийн байгууллагын удирдах ажилтны ээлжит шуурхай хурал өнөөдөр боллоо. Хурлын хүрээнд НЭМГ-ын Эмнэлгийн тусламжийн хэлтсийн дарга М.Мөнхдэлгэр “Нийслэлийн өрхийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний өнөөгийн байдал, хөгжлийн чиг хандлага” зөвлөгөөнийг зохион байгуулах, НҮБ-ын Хүн, амын сангийн “Эх, нярайн зайн оношилгоо” төслийн талаар танилцууллаа.
Мөн энэ хүрээнд Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн дарга О.Энхзаяа хепатитийн В вирүсийн эсрэг вакцин болон гарын эрүүл ахуй, орчны бохирдолтой холбоотойгоор халдварт өвчнөөс сэргийлэх ажлыг эрчимжүүлэх тухай эмнэлгийн удирдлагуудад мэдээлэл өгсөн юм.
Ээлжит шуурхай хурлын дараа НЭМГ-ын дарга Л.Төмөрбаатар авч хэрэгжүүлж буй томоохон ажлуудынхаа талаар мэдээлэл өгч, харьяа байгууллагын удирдлагуудад холбогдох асуудлын хүрээнд ажлаа эрчимжүүлэхийг даалгалаа.


















