Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙГэр хорооллын айл өрхүүдийг цахилгаан эрчим хүчний шөнийн тарифын хөнгөлөлтөд хамруулж эхэллээ
1/3
Нийгэм

Нийслэлийн замуудад давс, тусгай зориулалтын бодис цацаж байна

Зам талбайн цэвэрлэгээ, айл өрх, хороолол хотхоны хог ачих, нийтийн эзэмшлийн хогийн сав суллах ажлууд хэвийн үргэлжилж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Нийслэлийн замуудад давс, тусгай зориулалтын бодис цацаж байна
Нийслэлийн замуудад давс, тусгай зориулалтын бодис цацаж байна. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн хэмжээнд халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлж зам цэвэрлэгээний 24 байгууллагын зам талбайн 360 үйлчлэгч, 58 машин техниктэйгээр халтиргаа үүсэх эрсдэлтэй өгсүүр замууд, алслагдсан болон зуслангийн замуудад давс, тусгай зориулалтын бодис цацаж бэлэн байдлыг ханган ажиллаж байна.

Зам талбайн цэвэрлэгээ, айл өрх, хороолол хотхоны хог ачих, нийтийн эзэмшлийн хогийн сав суллах ажлууд хэвийн үргэлжилж байна.

Нийслэлд 3801.4 тонн давс, 2730.3 тонн бодисын үлдэгдэл нөөцтэй байна гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.

Хуваалцах