Нийтийн тээврийн үйлчилгээнд хяналт тавьж ажиллаж байна
Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжсэнтэй холбогдуулан дүүргийн төрийн байгууллагын албан хаагчид хуваарийн дагуу нийтийн тээврийн үйлчилгээнд хяналт тавьж ажиллаж байна.
Мэдээллийн алба

Өнөөдөр Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн албан хаагчид иргэдийн зорчих хөдөлгөөнд хяналт тавьж ажиллаж байна. Зөвшөөрөгдсөн 15 байгууллагад ажилладаг албан хаагчдын ажлын үнэмлэх, эрүүл мэндийн шалтгаантай бол эмнэлгийн бичиг зэргийг шалгаж байгаа бөгөөд, дээрх бичиг баримтгүй иргэдийг автобуснаас буулгах зэрэг арга хэмжээг авч 4 зогсоол дээр 16 албан хаагч ажиллаж байна.
Та бүхнийг албан хаагчдын тавьсан шаардлагыг хэрэгжүүлэн, бүх нийтийн хэсэгчилсэн хөл хориог тогтоосон үед аль болох гэрээсээ гарахгүй байх, гарсан тохиолдолд амны хаалтаа зүүх, хүн хоорондын зай барихыг зөвлөж байнагэж Налайх дүүргийн Шуурхай штабаас мэдээллээ.