Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Нийтийн тээврийн үнэ нэмэгдэх, үнэгүй зорчих нь баттай мэдээлэл биш

Манай сурвалжлах баг энэ удаагийн сурвалжлагаар Нийслэлийн Нийтийн тээвэр үнэ нь нэмэгдэх эсэх , мөн Нийтийн тээвэр үнэгүй болох нь үнэн үү талаар тус газрын хэвлэл мэдээлийн ажилтан Т.Үүрийнсолонготой утсаар холбогдлоо.

Т.
Т.Урангуа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Нийтийн тээврийн үнэ нэмэгдэх, үнэгүй зорчих нь баттай мэдээлэл биш
Нийтийн тээврийн үнэ нэмэгдэх, үнэгүй зорчих нь баттай мэдээлэл биш. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн хэмжээнд нийтийн тээврийн хэрэгсэл бол ард иргэдийн хамгийн чухал унаа.

Сүүлийн үед түлшний үнэ өссөнөөс болж автобусанд 1000 төгрөгөөр зорчих болсон, ирэх оноос нийтийн тээврээр үнэ төлбөргүй зорчиж эхэлнэ зэрэг мэдээлэл цахим талбарт нийтлэгдэж байна.

Бид энэ талаар Нийслэлийн нийтийн тээврийн газрын Хэвлэл мэдээлийн ажилтан Т.Үүрийнсолонгоос тодрууллаа.

Тэрбээр "Өдөр бүр 119 чиглэлд 980-1030 автобус тогтмол чиглэлд явж байна. Автобусны үнэ нэмэгдэх талаар одоогоор мэдээлэл гараагүй байна. 2024 онд нийслэлд нийтийн тээвэр үнэгүй болно гэдэг нь батлагдсан, үнэн бодит мэдээлэл биш" гэлээ.

Хуваалцах