"Никкей форум" энэ сарын 10-11-нд Токио хотод болно
Форумд Монгол Улсаас УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Монгол Улсын Засгийн газрыг төлөөлөн оролцоно.
Мэдээллийн алба

Япон улсын Токио хотод 31 дэх удаагийн "Никкей форум" 2026 оны зургаадугаар сарын 10-11-нд болно.
Форумд Монгол Улсаас УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Монгол Улсын Засгийн газрыг төлөөлөн оролцоно.
"Никкей форум" оролцож, Ази, Номхон далайн бүс нутгийн шийдвэр гаргагчдад Монгол Улсын гадаад бодлого, хөрөнгө оруулалтын таатай орчныг сурталчлах, дэлхий дахины өмнө тулгамдсан асуудлаар байр сууриа илэрхийлэх нь Монгол Улсын нээлттэй, олон тулгуурт, идэвхтэй гадаад бодлогыг хэрэгжүүлж буй үйл явдал юм.


















