Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Нисдэг тэргээр аврах ажиллагаа зохион байгууллаа

Нисдэг тэргээр тандалт хийж, нэг иргэнийг аврах ажиллагааг зохион байгууллаа. Одоогийн байдлаар 180 гаруй иргэнийг нүүлгэн шилжүүлсэн, тандалтын ажиллагааг үргэлжлүүлж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Нисдэг тэргээр аврах ажиллагаа зохион байгууллаа
Нисдэг тэргээр аврах ажиллагаа зохион байгууллаа. Зураг: МҮОНРТ

Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Энх саран" сувиллын газар болон түүний ойр орчимд байрлах айл өрхүүд усанд автсан.Иргэдийг нүүлгэн шилжүүлэх ажлыг дүүргийн Онцгой комисс, Гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги, Онцгой байдлын хэлтэс болон холбогдох байгууллагын алба хаагчид зохион байгуулж байна.Нисдэг тэргээр тандалт хийж, нэг иргэнийг аврах ажиллагааг зохион байгууллаа. Одоогийн байдлаар 180 гаруй иргэнийг нүүлгэн шилжүүлсэн, тандалтын ажиллагааг үргэлжлүүлж байна.Дүүргийн Онцгой комиссын болон чиг үүргийн 100 гаруй ажилтан, алба хаагч үүрэг гүйцэтгэн ажиллаж байна.Эх сурвалж: Хан-Уул дүүргийн ЗДТГ

Хуваалцах