Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

НОБГ: Аюулгүй байдлыг хангаж 27 байршилд үүрэг гүйцэтгэв

Өнгөрсөн хоногийн түр зуурын хүчтэй салхи, аадар борооны улмаас нийслэлийн нутаг дэвсгэрт айлын хашаа байшин, гэр, орон сууцны зоорийн давхар усанд автсан, нурсан, байшингийн дээвэр хууларч унасан зэрэг 89 дуудлага ирлээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
НОБГ: Аюулгүй байдлыг хангаж 27 байршилд үүрэг гүйцэтгэв
НОБГ: Аюулгүй байдлыг хангаж 27 байршилд үүрэг гүйцэтгэв. Зураг: МҮОНРТ

Өнгөрсөн хоногийн түр зуурын хүчтэй салхи, аадар борооны улмаас нийслэлийн нутаг дэвсгэрт айлын хашаа байшин, гэр, орон сууцны зоорийн давхар усанд автсан, нурсан, байшингийн дээвэр хууларч унасан зэрэг 89 дуудлага ирлээ.

Дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Гал түймэр унтраах, аврах ангиудын бүрэлдэхүүн 27 байршилд очиж, шуурхай арга хэмжээ авч аюулгүй байдлыг хангаж ажиллалаа.

Үер усны аюулаас сэрэмжтэй байхыг Нийслэлийн Онцгой байдлын газраас анхааруулж байна.

Хуваалцах