Ногооны зоорь барих зураг төслийг боловсруулжээ
Хүн амыг эрүүл, аюулгүй хүнсээр хангахад дотоодын хүнсний ногооны тариалалтыг нэмэх шаардлага бий. Ногоочид тариалж байгаа ногооны төрлөө олшруулж, талбайн хэмжээгээ нэмэх боломжтойгоо хэлж байна.
Мэдээллийн алба

Хүн амыг эрүүл, аюулгүй хүнсээр хангахад дотоодын хүнсний ногооны тариалалтыг нэмэх шаардлага бий. Ногоочид тариалж байгаа ногооны төрлөө олшруулж, талбайн хэмжээгээ нэмэх боломжтойгоо хэлж байна.
Гагцхүү хураасан ногоогоо хадгалах зоорь, худалдаалах нэгдсэн цэггүй учраас жижиглэнгийн наймаачдад бөөний үнээр хямдхан өгөхөөс өөр аргагүйд хүрч байгаагаа “Хүнсний ногооны салбарын маркетинг, зах зээл форум”-ын үеэр ярьж байна.
Тэд ногоо худалдаалах нэгдсэн сүлжээ бий болгож, зоорийн асуудлыг шийдэж өгөхийг холбогдох байгууллагуудаас хүслээ. Тэгвэл ХХААХҮЯ-аас зоорины хангамжийг нэмэгдүүлэхээр төлөвлөн ажиллаж буй юм байна. Нэгдсэн зоорь барихаар зураг төслийг боловсруулжээ.
Төсөв мөнгөө шийдэж чадвал 2020 он гэхэд дутагдаж байгаа 100 гаруй мянган тн багтаамжтай орчин үеийн шинэ зоорийг барина гэж ХХААХҮЯ-ны ахлах мэргэжилтэн н.Ариунболд ярилаа.


















