Ноос, ноолуурын үйлдвэр ажиллах хүнгүйгээс болж бүрэн хүчин чадлаараа ажиллахгүй байна
Өнөөдрийн байдлаар нэг кг ноолуурыг угаагаад экспортлоход 150 мянган төгрөгөөр борлуулна.
MМ
Moнголын мэдээ
Мэдээллийн алба
Уншихад 1 минут

"Цагийн хүрд" мэдээллийн хөтөлбөр: Өнөөдрийн байдлаар нэг кг ноолуурыг угаагаад экспортлоход 150 мянган төгрөгөөр борлуулна. Харин эцсийн бүтээгдэхүүн болгосноор 700 мянган төгрөгт хүрэх боломж байдаг байна.
Иймээс үйлдвэрүүд сүүлийн үеийн техник, тоног төхөөрөмж худалдан авч, шинэ технологи нэвтрүүлэн гадаад зах зээлээ нэмэх боломжийг эрэлхийлсээр байгаа.
Гэтэл ноос, ноолуурын салбарт ажиллах хүчний дутагдалд орсноос болж бүрэн хүчин чадлаараа ажиллах боломжгүйд хүрчээ.
Хуваалцах


















