НҮБ-ын хүн амын сангийн төлөөлөгч Халид Шарифиг хүлээн авч уулзав
Хүний эрхийн Үндэсний Комиссын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч, гишүүн Ж.Хунан, гишүүн Х.Мөнхзул нар НҮБ-ын Хүн амын сангийн төлөөлөгч Халид Шарифиг
Мэдээллийн алба

Хүний эрхийн Үндэсний Комиссын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч, гишүүн Ж.Хунан, гишүүн Х.Мөнхзул нар НҮБ-ын Хүн амын сангийн төлөөлөгч Халид Шарифиг (2022.04.28) хүлээн авч уулзаж, Хүний эрхийн Үндэсний байгууллагын онцлог чиг үүрэг болоод шинэ механизмуудын талаар мэдээлэл өглөө.
Уулзалтаар 2022 онд хамтран хэрэгжүүлэх үйл ажиллагаа болон ирэх таван жилийн хамтын ажиллагааны стратегийн зорилтын талаар санал солилцож, хүний эрхийн индекс боловсруулахад НҮБХАС-ийн зүгээс Комисст дэмжлэг үзүүлэхээр тогтов.


















