Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙЖилд 720 тонн желатин, 300 тонн амин хүчлийн бордоо үйлдвэрлэх хүчин чадалтай желатины үйлдвэр ашиглалтад орлоо
1/3
Улс төр

НҮБ-ын Хүүхдийн сангийн төлөөлөгч Алекс Хайкенсийг хүлээн авч уулзав

УИХ-ын гишүүн Н.Оюундарь өнөөдөр (2018.01.19) НҮБ-ын Хүүхдийн сангийн Монгол Улс дахь суурин төлөөлөгч Алекс Хайкенсийг хүлээн авч уулзав. УИХ-ын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Н.Оюундарь төлөөлөгч

УИ
Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газар

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
НҮБ-ын Хүүхдийн сангийн төлөөлөгч Алекс Хайкенсийг хүлээн авч уулзав
НҮБ-ын Хүүхдийн сангийн төлөөлөгч Алекс Хайкенсийг хүлээн авч уулзав. Зураг: МҮОНРТ

УИХ-ын гишүүн Н.Оюундарь өнөөдөр (2018.01.19) НҮБ-ын Хүүхдийн сангийн Монгол Улс дахь суурин төлөөлөгч Алекс Хайкенсийг хүлээн авч уулзав. УИХ-ын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Н.Оюундарь төлөөлөгч Алекс Хайкенсд Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай, Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай хуулиудын хэрэгжилтэд хяналт, шалгалт хийж, холбогдох санал дүгнэлт гаргах ажлын хүрээнд хийсэн ажлуудаа танилцуулав.

Тэрбээр Дорноговь, Төв аймгууд болон Нийслэлийн Сонгинохайрхан, Баянзүрх дүүргүүдэд ажилласан талаараа мэдээллээд Хүүхэд хамгаалах төв, Шүүх шинжилгээний байгууллагын үйл ажиллагаатай танилцсан гэв. Ирэх долоо хоногт Ажлын хэсэг санал, дүгнэлтээ гаргах бөгөөд 2018 онд НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлэв.

Уулзалтаар Монгол Улс дахь НҮБ-ын Хүүхдийн сангийн хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрийн талаар харилцан ярилцаж, хамтын ажиллагаагаа хэрхэн өргөжүүлэх талаар санал солилцов.

Хуваалцах